Farmers Market-ын хажууханд байдаг ABSeed хэмээх Garden Center-ийн тухай зураглал хийснээ толилуулъя. Монголд бизнэс эрхлэгчдэд санаа болох зүйлс эрх биш байгаа биз хэмээн бодном. Тариа ногоо ургуулах дуртай хүмүүст, гэр хашааныхаа мод цэцэг тавилгын талаар төлөвлөгөө бодож байгаа бол гээд тэр бүхэнд зориулав. Цааш нь дамжуулж share хийгээрэй.
Хавар ирлээ шүү хүүхнүүдээ!
Хавар ирлээ шүү хүүхнүүдээ нэртэй хаврын сэдвээр Google+ дээр Event явагдаж байгаа;). Та доорх бичлэгийг уншаад оролдоод үз. Дээрх Event дээр хийж туршсан ажлаа тавьж бусдаас үнэлгээ ав, асуу, хариул. Ингээд хэдүүлээ оролдоод үзэх үү!
Цэцэг ургамалын зурагт макро дуран ашиглах нь сонирхол татахуйц дахин давтагдашгүй өвөрмөц зохиомж бүтээдэг учир эхлэн суралцагч нар үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ салбар гэрэл зураг бол ерөнхийдөө макро орчин. Ингээд товчхон ямар арга барилаар макро зураг бүтээх тухай бичье.
Цааш уншъяХолын дуран (Telephoto)
Холын дуран нь зөвхөн алсын обжекыг томруулж авах үүрэгтэй гэдэг гэрэл зураг эхлэн суралцагсдын ерөнхий ташаа ойлголт байдаг. Зарим тохиолдолд холын дуран нь хөрөг зураг авахад ойрын зайнаас авсан арга барилыг эвдэж талбарын гүн, фокусын мужаар тоглох боломжийг бүрдүүлж өгдөг. Туршилтын нэг өдрөө зөвхөн холын дурангаар дагнасан хөрөг зураг ав, ингэснээр урлаг талын бүтээлч сэтгэхүйг тань хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Цааш уншъя
Өргөн Өнцгийн Дуран, Хэрэглээ
Өргөн өнцгийн дуран бол гэрэл зургын маш чухал багаж юм. Энэ багажыг оптик талаас нь яаж ажилладагыг онол ярьж дүрэмдэлгүй ойлгохыг хичээцгээе. Хэрэглэж сурахад хамгийн хэцүү багаж.
Ерөнхийдөө фокал урт нь 35мм-ээс бага дуранг өргөн өнцгийн ангилалд багтаана. Мөн харагдах өнцөг рүү шилжүүлбэл 55°-аас их байх дурангууд хамрагдана. Камерын сенсор хэмжээнээс шалтгаалаад фокал уртаар өргөн өнцгийн гэж ангилахад будилуулах учир харагдах өнцгөөр нь тодорхойлоход хялбар байх болов уу. Цааш уншъя
Талбарын гүний тухай ойлголт

Байгалын, архитектур гэх зэрэг зургын төрөлд хамгийн их талбарын гүнийг ашиглаж нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх детайлуудын фокус сайн гаргахыг зорилгоо болгоно. Хөрөг зураг, гудамжны зураг, спорт үйл явдлын зурагт голдуу илэрхийлэх санаагаа тодотгох үүднээс өгөгдсөн обжект дээр фокус төвлөрүүлж түүнээс наад цаад мужуудад фокусыг сарниулж өгдөг. Энэ нь талбарын гүн бага байна гэсэн үг. Талбарын гүнээр тоглож сурах нь зургын утга санааг илэрхийлэх том багаж бөлгөө. Цааш уншъя
